Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол ур чадвар 2025" уралдааны нэгдүгээр шат эхэлжээ

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын хүрээнд үндэсний аварга шалгаруулах “Монгол ур чадвар-2025” уралдааны нэгдүгээр шат буюу сургуулийн шатны уралдаан жишиг удирд

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол ур чадвар 2025" уралдааны нэгдүгээр шат эхэлжээ
“Монгол ур чадвар 2025" уралдааны нэгдүгээр шат эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын хүрээнд үндэсний аварга шалгаруулах “Монгол ур чадвар-2025” уралдааны нэгдүгээр шат буюу сургуулийн шатны уралдаан жишиг удирдамжийн дагуу эхэлжээ.

Энэхүү уралдаан Герман Монгол мэргэжлийн боловсролын сургууль Цахилгаан, Гагнуурын төрлөөр ур чадварын уралдаанаа эхэлсэн байна. Герман Монгол мэргэжлийн боловсролын сургууль нь 2012 онд Хасу Мегаватт ХХК-ийн санаачилгаар байгуулагдсан, магадлан итгэмжлэгдсэн, Гагнуурын төрөлжсөн сургалтын байгууллага.

Герман Монгол мэргэжлийн боловсролын сургуулийн шатны уралдаанд Цахилгааны төрөлд 6, Гагнуурын төрөлд 28 оролцогч ур чадвараар өрсөлдсөн. Уралдаан хоёр үе шаттай бөгөөд цахилгаан гар нуман гагнуур, хагас автомат гар нуман гагнуур төрлөөр үргэлжилж байгаа аж. Шүүлтийг 6 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн баг хийж, эцэг эх, бусад суралцагч, ажиглагчид дэлгэцээр уралдааны явц, үр дүнг ажиглаж байгаа юм байна.

Хуваалцах