“Монгол урлагийн гайхамшиг” нээлтээ хийнэ
Мөн тус чуулга ирэх сарын 5-аас эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” баярын тусгай тоглолтоо толилуулж эхэлнэ.
Мэдээллийн алба

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын жуулчны улиралд зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт эхлэхэд бэлэн болжээ.
Тоглолтод чуулгын шинэ уран бүтээлүүд болох найруулагч Д.Ганболд “Нүүдэлчдийн аялгуу” тоглолт, Н.Болд найруулагчийн “Салхины дууль” тоглолт, Д.Баярбаатар найруулагчийн “Монголын их хатад” бүжгэн туульс зэрэг шилдэг номер болон ардын урлагийн төрлүүд орно.
“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь энэ сарын 15-нд 18.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад нээлтээ хийнэ. .
Мөн тус чуулга ирэх сарын 5-аас эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” баярын тусгай тоглолтоо толилуулж эхэлнэ.


















