Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтын хаалт маргааш болно

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зургаадугаар сарын 15-наас эхлэн дөрвөн сар шахам нэг ч өдөр алгасалгүй гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид, монгол түмнийхээ сонор мэлмийг мялааж, эх орныхоо нүүр царайг тив дэлхийн 60 гаруй улс орны үзэгчдэд сурталчлан хүндт

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтын хаалт маргааш болно
“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтын хаалт маргааш болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зургаадугаар сарын 15-наас эхлэн дөрвөн сар шахам нэг ч өдөр алгасалгүй гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид, монгол түмнийхээ сонор мэлмийг мялааж, эх орныхоо нүүр царайг тив дэлхийн 60 гаруй улс орны үзэгчдэд сурталчлан хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж ирлээ.

Тоглолтод Үндэсний хөгжмийн их найрлын 60 гаруй хөгжимчид, “Зууны манлай” бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, ардын урт, богино дуу, магтаал ерөөл, хөөмэйн язгуурын төрөл бүхий 30 орчим дуучид, хөөмэйчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн бүхий л төрлийг багтааж нийт 150 шахам уран бүтээлч оролцон тоглосон билээ.

Энэ жилийн зуны турш үргэлжилсэн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт гадаад, дотоодын 15000 гаруй үзэгч үзсэн бөгөөд хаалтын тоглолтоо энэ сарын 25-ны 18:00 цагт болох юм.

Зуны турш гадаад, дотоод үзэгчдийг байлдан дагуулсан Монгол түмний нэрийн хуудас болсон үндэсний урлагийн тоглолт ийнхүү өндөрлөж байна.

Хуваалцах