Монгол, Японы багийн тоглолт "Сайтама" цэнгэлдэх хүрээлэнд болно
Монголын шигшээ баг өмнө нь Японы багтай 1993, 1997 онд тоглож байсан
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн 2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод болж, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “F” хэсэгт хүч үзэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэсэгт манай баг Япон, Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээтэй хүч үзнэ.
Үүнээс Монгол, Японы шигшээ багийн эхний тоглолт ирэх аравдугаар сарын 10-нд 63700 хүний суудалтай "Сайтама - 2002" (Saitama) цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Харин хоёр дахь тоглолт ирэх оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод болно.
Сонирхуулахад, Монголын шигшээ баг өмнө нь Японы багтай 1993, 1997 онд тоглож байсан.


















