Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол залуу АНУ-ын коллежийн аварга болов

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их сургууль, коллежийн “NAIA” дивизионы аваргаар монгол залуу тодров. Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 141lbs буюу 63.96 кг-ын жинд таван барилдаан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуу АНУ-ын коллежийн аварга болов
Монгол залуу АНУ-ын коллежийн аварга болов. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их сургууль, коллежийн “NAIA” дивизионы аваргаар монгол залуу тодров. Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 141lbs буюу 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж аваргалжээ. Тэрбээр жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ. Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг.

Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-д алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-д хошой хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: Mongolian Wrestling Federation

Хуваалцах