Монгол залуу ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг эвдлээ
Швед улсын Готенбург хотноо болж буй ой тогтоолын олон улсын нээлттэй тэмцээнд манай улсын ой тогтоолтын тамирчид амжилтаараа тэргүүлсээр байна.
Мэдээллийн алба

Швед улсын Готенбург хотноо болж буй ой тогтоолын олон улсын нээлттэй тэмцээнд үргэлжилж байна. Манай улсын тамирчин Т.Мягмарсүрэн дуут ципр цээжлэх төрөлд 337 цифрийг дарааллаар нь алдаагүй санаж, дэлхийн дээд амжилтыг эвдэн, I байрт шалгарчээ.
Мөн Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 алдалгүй тогтоож III байрт шалгаран, улсынхаа рекордын шинэчилжээ.
Өнгөрсөн 9 сард Хонконг улсад болсон ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа II байрт шалгарсан билээ.


















