Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголчууд 400 төрлийн дээл хувцас хэрэглэж иржээ

Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр энэ сарын найманд “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулагдах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчууд 400 төрлийн дээл хувцас хэрэглэж иржээ
Монголчууд 400 төрлийн дээл хувцас хэрэглэж иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр энэ сарын найманд “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах аж.

Дашрамд сонирхуулахад монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалтгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэж иржээ.

Хуваалцах