Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголчууд Францын музейн туршлагаас судална

Франц улсын музейн мэргэжилтэн Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдтэй туршлагаа хуваалцана. БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчууд Францын музейн туршлагаас судална
Монголчууд Францын музейн туршлагаас судална. Зураг: МҮОНРТ

Франц улсын музейн мэргэжилтэн Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдтэй туршлагаа хуваалцана. БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын Элчин сайдын яам, Монгол-Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг зохион байгуулах гэж байна.

Тус сургалт семинарыг БНФУ-ын музейн мэргэжилтэн, архитекторч Лиа Макадре удирдан явуулах юм. Тэрээр “Монголын музей ба цуглуулга. Өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэргийнхээ судалгааны ажлыг Парис хотноо хийж байгаа ба БНФУ-ын музейнүүдийн сан хөмрөгийг шинэчлэх олон тооны ажил хийсний дунд дэлхийн хамгийн их үзэгчтэй Луврын музейн сан хөмрөгийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байсан аж.

Б.Дулмаа

Хуваалцах