Монголчууд “Попын хаан”-ы төрсөн өдрийг дурсан тэмдэглэнэ
Попын хаан Michael Jackson-ний төрсөн өдөр буюу наймдугаар сарын 29-ний өдрийг хүндэтгэн “Refresh Music Festival 2014” хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Попын хаан Michael Jackson-ний төрсөн өдөр буюу наймдугаар сарын 29-ний өдрийг хүндэтгэн “Refresh Music Festival 2014” хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулахаар болжээ .
Монголд анх удаа нэгэн зэрэг гурван хэсэгт хуваагдсан тайз засалт, хөгжим гэрэлтүүлгийн шийдэл, мэргэжлийн түвшинд зохион байгуулахыг зорьж байна. Уг арга хэмжээ A, B, C гэсэн тайзны гурван хэсэгтэй байх ба 10.000 хүний багтаамжтай А тайз буюу “Main electro music arena” хэсэгт “A sound” хамтлаг дуучин Чойжоо, Тэнүүн нар хамтран Michael Jackson-д зориулсан “tribute concert” тоглох аж. Мөн “UFO” хамтлаг шилдэг DJ нартай хамтран “electro” урсгалаар тоглох юм.
Харин B хэсэг буюу “Velvet, RnB, Hip Hop music arena”-д 3000 хүн багтах боломжтой бөгөөд энэ хэсэгт реппэр Gee , Монголын бүжгийн хамтлагууд болох “Hooliganz crew” “ONYX crew” нар “Breakdance battle” тоглож үзэгчдийг баясгана.
C хэсэг буюу 1000 хүний багтаамжтай “Хар сувд” хөлөг онгоц дээр “Mambo Jambo Latino arena” чиглэлийн хөгжмийн үдэшлэг болох юм байна.


















