Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголчууд" цувралын гурав дахь номын нээлт боллоо

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монголчууд" цувралын гуравдугаар боть болох "Монголчууд нийгэм журамд давшин орсон нь" номын нээлт өнөөдөр “Интер” номын их дэлгүүрт боллоо.

Э.
Э.Сарангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголчууд" цувралын гурав дахь номын нээлт боллоо
“Монголчууд" цувралын гурав дахь номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монголчууд" цувралын гуравдугаар боть болох "Монголчууд нийгэм журамд давшин орсон нь" номын нээлт өнөөдөр “Интер” номын их дэлгүүрт боллоо.

Тус номын ерөнхий редактораар Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан ажилласан бол Түүхийн шинжлэх ухааны доктор, зөвлөх профессор З.Лонжид, Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар хамтран бичжээ. Харин туслах судлаачаар Боловсрол судлалын ухааны доктор Б.Батсайхан, М.Дэлгэржав, Соёл судлалын ухааны доктор Ж.Баатарцогт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор, Р.Эрдэнэтунгалаг, Л.Энхбаатар нар ажилласан байна.

Нээлтийн үйл ажиллагааны үргэлжлэл энэ сарын 26-нд "Монголд боловсролын тогтолцоо бүрэлдэн тогтсон нь" сэдвээр мэргэжлийн судлаач, номын зохиогчид уулзалт, ярилцлага зохион байгуулна. 1924-1959 оны хоорондох түүхийг харуулсан энэхүү номонд 1200 орчим гэрэл зураг багтжээ.

Хуваалцах