Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ

Монголын эмэгтэйчүүдийн сан, Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-ын эвслээс хийсэн цахим судалгаагаар Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ
Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын эмэгтэйчүүдийн сан, Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-ын эвслээс хийсэн цахим судалгаагаар Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ.

Түүнчлэн судалгаанд оролцогч 1120 хүний 805 нь буюу 82.1 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх хариултыг өгсөн байна.

Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүн давхар хохирогч болох тохиолдол их байдаг.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг Эрүүгийн хуульд оруулж гэрч, хохирогчийг хамгаалах хэрэгтэй байна гэж "Эмэгтэй удирдагч сан"-гийн тэргүүн М.Болормаа ярилаа.

Mongolian National Radio · Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ

Хуваалцах