Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд анх удаа мэргэжлийн эрх олгох бодибилдингийн олон улсын тэмцээн боллоо

Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн энэ сарын 24-нд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд анх удаа мэргэжлийн эрх олгох бодибилдингийн олон улсын тэмцээн боллоо
Монголд анх удаа мэргэжлийн эрх олгох бодибилдингийн олон улсын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн энэ сарын 24-нд боллоо.

Тэмцээнд 30 гаруй орны тамирчин оролцож, 13 ангиллаар аваргууд тодрон “IFBB Pro Card” үнэмлэхийн эзэн боллоо. Бодибилдинг, фитнесийн тамирчид PRO CARD-ийн эзэн болсноор Mr. Olympia-д оролцох эрхтэй болно. Тус тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг,фитнессийн нэрт тамирчин БНСУ-ын Чул Сүний хүндэт зочноор оролцсон юм.

Тэмцээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон, Биеийн тамир спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах