Монголд анх удаа сагсан бөмбөгийн драфт боллоо
Сагсан бөмбөг сонирхогч залуусын хамгийн их хүсэн хүлээдэг “Спрайт Супер Лиг”-ийн шинэ улирал тун удахгүй эхлэх гэж байна. МҮСБХ, TLG-13 ТББ, Спрайт брэндтэй хамтран зохион байгуулдаг сонирхогчдын сагсан бөмбөгийн “Спрайт Супер Лиг”-т энэ жил эрэгтэй 24, эмэгтэй 8 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд
Мэдээллийн алба

Сагсан бөмбөг сонирхогч залуусын хамгийн их хүсэн хүлээдэг “Спрайт Супер Лиг”-ийн шинэ улирал тун удахгүй эхлэх гэж байна. МҮСБХ, TLG-13 ТББ, Спрайт брэндтэй хамтран зохион байгуулдаг сонирхогчдын сагсан бөмбөгийн “Спрайт Супер Лиг”-т энэ жил эрэгтэй 24, эмэгтэй 8 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Тэднээс 8 баг нь “Спрайт Хөгжлийн Лиг”-с эхний байрт шалгарсан багууд дэвшин тоглож байгаа. Мөн Спрайт Супер Лиг энэ жил Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаагаа багууд шинээр тоглогч элсүүлэх буюу Драфт хийх ёслолын үйл ажиллагаа хийлээ. Энэ үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт “Гурван Тамир” ресторанд боллоо.
Энэхүү анх удаагийн драфтад Спрайт лигийн 14-н баг оролцож, нийт 30 тоглогчийг багтаа элсүүллээ. Эдгээрээс онцлох тоглогчид нь өнгөрсөн улиралд Үндэсний супер лигт тоглож байсан Б.Ганхөлөг, Т.Мөнхсүлд, Г.Алтансоёмбо, Б.Урантулга, Д.Мөнхтөр, Д.Чадраабал, Г.Батмөнх, Б.Баатар, А.Алтан-Очир, Ганболд зэрэг тоглогчид байлаа. Мөн хөгжлийн лигийн шилдэг тоглогчид ч орж ирсэн. Ингэснээр маш хүчирхэг болсон анх удаагийн драфтын ангийнхан Спрайт Супер Лигийн энэ улиралыг улам илүү ширүүн өрсөлдөөнтэй болгож байна.
Цаашид ч энэхүү драфтын үйл ажиллагаа уламжлал болгон явагдана. Ингэснээр Спрайт Хөгжлийн Лиг, Спрайт Супер лиг, Үндэсний Супер Лиг хэмээх 90 гаруй багтай Монгол улсын хамгийн том лигүүд холбогдож байна. Мөн шилдэг шинэ залуу тоглогчид үзүүлж буй амжилтаа албан ёсоор үнэлүүлж, дээд түвшний багууд руу дэвшиж тоглох боломжууд нээгдэж байгаа юм.


















