Монголд Попын хааныг эргэн дурслаа...
Өчигдөр буюу Бямба гарагт СТӨ-нд 19 цагаас “Гэр” агентлагийн зохион байгуулсан “Forever” тоглолт болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Өчигдөр буюу Бямба гарагт СТӨ-нд 19цагаас “Гэр” агентлагийн зохион байгуулсан “Forever” тоглолтболж өнгөрлөө.
Энэ тоглолт Монголд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Монголчууд албан ёсоор "Попын хаан"-ыг эргэн дурсаж байгаа нь энэ юм.
Уг тоглолтонд оролцсон уран бүтээлчид түүний дуунуудын аяыг хөгжимдөж сонирхуулжээ.Тоглолтын хөгжмийн найруулгыг Б.Анар гүйцэтгэж Баянмонгол чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, гитарчин Д.Өлзий-Орших,ЦДБЭЧ-ын найрал дуучин, морин хуурч Д.Шинэцог-Гени мөн зуу гаруй уран бүтээлчид оролцлоо.
Нэмж сонирхуулахад энэхүү тоглолт дэлхийн хэмжээнд поп оркестрийн анхны бүрэн хэмжээний шоу тоглолт гэдгээрээ онцлогтой юм байна.


















