Монголд Регбигийн наадам болно
Энэ сарын 17,21,23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын Регбигийн холбоог үүсгэн байгуулсны 10 жилийн ойн хүрээнд Английн Оксфордын их сургуулийн харьяа Хертфордын коллежийн багтай хамтран “Регбигийн наадам”-ыг зохион байгуулахаар боллоо.
Мэдээллийн алба

Регбигийн спорт нь 1823 онд Английн Регби хотод оршин суусан Уильям Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу авч гүйснээс үүдэн, үүссэн түүхтэй ажээ.
Энэ спортын талаар Монголын Регбигийн холбооны гүйцэтгэх захирал Г.Дашдэндэвээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, Английн колони улсуудад цэрэг армийг даган өндөр хөгжсөн байдаг. Иймээс Монголын цэрэг, армид ч гэсэн энэ спортыг хөгжүүлэхийг зорьж байна гэсэн юм.
Хамгийн анхны тэмцээн Хертфордын коллеж Батлан хамгаалахын их сургуулийн хооронд болох бөгөөд 21, 23-ны өдрүүдэд энэ спортын төрлийг үзэгчдэд сонирхуулах үүднээс, үзүүлэх тоглолтыг хийхээр төлөвлөжээ.