Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд сам хорхой үржүүлнэ

Далайд гарцгүй манай улсад далайн гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн ховор билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд сам хорхой үржүүлнэ
Монголд сам хорхой үржүүлнэ. Зураг: МҮОНРТ

Далайд гарцгүй манай улсад далайн гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн ховор.

Тэгвэл Монгол, Японы хамтарсан “Интерашионал смарт акуа калча” (ИСАК) компани Японы “Ай Эм Ти” компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн технологийн шийдэл бүхий усан аж ахуй байгуулж байна.

Далайд гарцгүй орны нөхцөлд тохиромжтой энэ усан ферм нь манай улсын хувьд анхных нь болж байгаагаараа онцлог.

ИСАК компанийнхны хувьд сам хорхой үржүүлэхээр хоёр удаа туршилт хийсэн нь амжилттай болжээ. Иймээс өнгөрсөн даваа гаригт тус компанийнхан үйл ажиллагаагаа танилцуулж, сам хорхойгоо амтлууллаа. Тэд бүтээгдэхүүнээ “Blue wolf” буюу “Хөх чоно” гэж нэрлэсэн байжээ.

Япончууд Чингис хааныг хөх чоно гэж нэрлэдгээс үүдэж, Монголоос нийлүүлэх сам хорхой дэлхий дахиныг байлдан дагуулахыг бэлгэдэн ийн нэрийджээ. Сам хорхой нь уураг ихтэй, өөх тос бага агуулдаг, шим тэжээлээр баялаг, цусан дахь холестрин багасгадаг гэнэ. Тодруулбал, 100 грамм сам хорхойн мах 20 грамм уураг агуулдаг байна.

Хуваалцах