Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголиа опен”-д зодоглох Якутын бүрэлдэхүүн

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Петр Константинов, Д.Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, В.Семеновын нэрэмжит ОУТ-ий аварга Ньургун Александров, Дмитрий Коркиний ОУТ-ий медальт Герман Устинов, Айсен Потапов, Петр Павлов, Дьулус Булатов тэргүүтэй бөхчүүд зодоглоно. Якутын шигшээ багийндасгалжуулаг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголиа опен”-д зодоглох Якутын бүрэлдэхүүн
“Монголиа опен”-д зодоглох Якутын бүрэлдэхүүн. Зураг: МҮОНРТ

“Буянт-Ухаа” спортын ордонд ирэх амралтын өдрүүдэд болох “Монголиа Опен” ОУТ-д оролцохоор ОХУ-ын Якут Улс 13 тамирчин манай улсад ирэхээр болжээ.

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Петр Константинов, Д.Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, В.Семеновын нэрэмжит ОУТ-ий аварга Ньургун Александров, Дмитрий Коркиний ОУТ-ий медальт Герман Устинов, Айсен Потапов, Петр Павлов, Дьулус Булатов тэргүүтэй бөхчүүд зодоглоно. Якутын шигшээ багийндасгалжуулагчаар Егор Понамарев, Вадим Семенов нар ажиллана.

Манайд ирэх якут бөхчүүдээс “Монголиа Опен-2017” тэмцээнд Ньургун Александров мөнгө, Петр Павлов хүрэл медаль хүртэж байв.

ЯКУТЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

57 кг: Петр Константинов, Дьулус Федотов
61 кг: Семен Владимиров, Ньургун Александров, Владислав Кривошапкин
65 кг: Петр Павлов, Дьулус Булатов, Револий Самсонов, Айсен Потапов
70 кг: Иван Барашков, Иван Ефремов
74 кг: Герман Устинов
92 кг: Ньургун Сергин

Хуваалцах