Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголжингоо” бүсгүйчүүддээ зориулсан “Дижитал”-ын бэлэг

“Дижитал” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хамтлагийн бие даасан тоглолтоос гадна олон шинэ шинэ ажлууд төлөвлөгдсөний нэг нь тэдний “Дижитал” хэмээх цоо шинэхэн цомог аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголжингоо” бүсгүйчүүддээ зориулсан “Дижитал”-ын бэлэг
“Монголжингоо” бүсгүйчүүддээ зориулсан “Дижитал”-ын бэлэг. Зураг: МҮОНРТ

“Дижитал” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хамтлагийн бие даасан тоглолтоос гадна олон шинэ шинэ ажлууд төлөвлөгдсөний нэг нь тэдний “Дижитал” хэмээх цоо шинэхэн цомог аж. Тун удахгүй сонсогчдын гарт хүрэх тус цомгийн бас нэгэн шинэхэн уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Ингээд “Дижитал” хамтлагийн “Дижитал” цомогт багтаж буй “Монголжингоо” дууны клипийг та бүхэнд хүргэж байна. Тус дууны хөгжмийн найруулгыг Анхаа, клипийг “Е” студи хийж гүйцэтгэсэн аж. Түүнчлэн уг клипэнд “Sara” Fashion, “Naru” photo studio, “Сүмбэр цамхаг” констракшн, болон бүжигчин Бямбаа, уран нугараач Номин, ятгачин Хулан, жүжигчин Ариунцэцэг нар хамтран ажиллажээ.

Хуваалцах