Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголоос ОХУ-д сурч буй оюутан шатарчид "Moscow open 2020"-д оролцож байна

"Сонирхогчдын цом" буюу тус тэмцээний "C" ангилалд оролцон тоглож байгаа ДШХМ Э.Болдоо үнэмлэхүй 4 оноотой 5 дугаар өрөгт нэгдүгээр ширээнд тоглох бол Б.Халиун гурван оноотой тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголоос ОХУ-д сурч буй оюутан шатарчид "Moscow open 2020"-д оролцож байна
Монголоос ОХУ-д сурч буй оюутан шатарчид "Moscow open 2020"-д оролцож байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын Орос улсын нийгмийн ухааны их сургууль дээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Moscow open" олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 3-ны хооронд болж байна.

Тус тэмцээнд Монголоос ОХУ-д суралцаж буй ДШХМ Э.Болдоо, Б.Халиун нарын оюутан шатарчид оролцож байгаа юм. Тодруулбал, олон улсын чансаагаар 2300 хүртэлх чансаатай шатарчин оролцдог "Сонирхогчдын цом" буюу тус тэмцээний "C" ангилалд оролцон тоглож байгаа ДШХМ Э.Болдоо үнэмлэхүй 4 оноотой 5 дугаар өрөгт нэгдүгээр ширээнд тоглох бол Б.Халиун гурван оноотой тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Moscow Open
Moscow open
Хуваалцах