Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 14 тамирчин Тусгай Олимпийн өвлийн наадамд оролцоно

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпийн өвлийн наадамд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг өнөөдөр зорьсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 14 тамирчин Тусгай Олимпийн өвлийн наадамд оролцоно
Монголын 14 тамирчин Тусгай Олимпийн өвлийн наадамд оролцоно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдож байгаа Дэлхийн Тусгай Олимпийн өвлийн наадамд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг өнөөдөр зорьсон. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм. Уг олимпод өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочин, гэр бүлийн 5,000 гишүүн дэмжигч, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцож байна.

Хуваалцах