Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг франц хэлээр хэвлэгдлээ

төгсгөлийн өгүүллэг болох Пүрэвхүүгийн Батхуягийн “Хүрэл зүрх”-ээр уг номыг нэрлэжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг франц хэлээр хэвлэгдлээ
Монголын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг франц хэлээр хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Монголын сонгомол өгүүллэг” антолог Парисын “Borealia” хэвлэлийн газарт франц хэлээр хэвлэгджээ. Орчуулагч Р.Мөнхзул хөрвүүлсэн тус номонд Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Цэндийн Доржготов, Балжирын Догмид, Дамбадаржаагийн Намсрай зэрэг 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг багтсан бөгөөд төгсгөлийн өгүүллэг болох Пүрэвхүүгийн Батхуягийн “Хүрэл зүрх”-ээр уг номыг нэрлэжээ.

Сонирхуулахад, “Borealia” хэвлэлийн газар урьд нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” номыг франц хэлээр хэвлэн түгээсэн бөгөөд аль алийг нь Р.Мөнхзул орчуулсан юм.

Хуваалцах