Монголын 3х3 баг Серби, Словений шигшээтэй тоглоно
“Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг Сербийн шигшээ "Нови-Сад"-тай Улаанбаатарын цагаар 03:00 цагт, Словений шигшээ "Люблиана" багтай 04:45 цагт тоглоно.
Мэдээллийн алба

ФИБА 3х3 мэргэжлийн багуудын дэлхийн гранпри тэмцээн өнөөдөр Италийн Римини хотноо эхэлж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг Сербийн шигшээ "Нови-Сад"-тай Улаанбаатарын цагаар 03:00 цагт, Словений шигшээ "Люблиана" багтай 04:45 цагт тоглоно.
Сонирхуулахад, Монголын багийн хувьд дээрх тэмцээнийг дуусгаад Швейцарт зохион байгуулагдах энэ жилийн анхны Их дуулга тэмцээнд оролцох аж.


















