Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 3х3 багууд ДАШТ-д өрсөлдөж байна

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод өчигдөр эхэлсэн. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын U23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ өрсөлдөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 3х3 багууд ДАШТ-д өрсөлдөж байна
Монголын 3х3 багууд ДАШТ-д өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод өчигдөр эхэлсэн. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын U23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ өрсөлдөж байна.

Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж D хэсгийг тэргүүлсэн юм. Тус хэсэгт Нидерланд, Литва, Серби, БНСУ-ын баг багтсан. Харин эмэгтэй шигшээ дэлхийн аваргын чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлсэн бөгөөд энэ хэсэгт Румын, ХБНГУ, Иран, Уганда улсын баг багтжээ.

Ташрамд дуулгахад, өнөөдөр манай эрэгтэй баг 15:20 цагт Нидерланд, 16:30 цагт Сербийн багтай тоглоно. Харин эмэгтэйчүүд 18:15 цагт Румын, 19:45 цагт Ираны шигшээтэй тоглохоор болсон.

Хуваалцах