Монголын “August” баг Хятадын “OneThree” багийг хожив
Үүнээс гадна тус тэмцээнд өрсөлдсөн Монголын “Мазаалай” баг эхний шатанд “Tyloo”, “R-Start” багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

Цахим спортын 2020 оны эхний том тэмцээн болох “Iem Katowice 2020” тэмцээний Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалтын эхний тоглолтууд явагдаж байна. Энэ шалгаруулалтын эхний шатанд Монголын “August” баг Хятадын “OneThree” багтай учраа таарч хожжээ. Тэд дараагийн тоглолтод “VG” багтай хүч үзнэ.
Үүнээс гадна тус тэмцээнд өрсөлдсөн Монголын “Мазаалай” баг эхний шатанд “Tyloo”, “R-Start” багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.



















