Монголын “August” болон “Mazaalai” баг олон улсын тэмцээний хаалттай шатанд уригдлаа
Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг хаалттай шатанд шууд уригдсан байна.
Мэдээллийн алба

Цахим спортын 2020 оны CS:GO major болох “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай шатанд урилгаар орох багууд тодорлоо. Тодруулбал, Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг хаалттай шатанд шууд уригдсан байна.
Тус шатанд нийт найман баг өрсөлдөх бөгөөд энэ сарын 15-16-ны хооронд болох Зүүн Азийн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас үлдсэн багууд тодрох юм.
Түүнчлэн хаалттай шатанд тэргүүлсэн хоёр баг ирэх дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Бразил улсад зохиогдох Asia minor тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.


















