Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг Бразилчуудад ялагдав

Хятадын багийг 4-3 ялсан манай баг ОХУ-д 0-4 ялагдаад дагах барилдаанд Кубын багийг 4-1 ялсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг Бразилчуудад ялагдав
Монголын баг Бразилчуудад ялагдав. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотын “Бүдокан” ордонд өчигдөр жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн тэмцээн явагдсан юм.

Хятадын багийг 4-3 ялсан манай баг ОХУ-д 0-4 ялагдаад дагах барилдаанд Кубын багийг 4-1 ялсан.

Ийнхүү хүрэл медалийн төлөө Бразилын шигшээтэй таарсан билээ. Гэвч 4:2-ийн харьцаагаар ялагдсан юм.

Тодруулбал:

+90 кг Ө.Дүүрэнбаяр Сильва Рафаэльд цэвэр ялагдлаа. 0-1
57 кг-д Л.Энх-Отгон Сильва Рафаэлтай барилдаж, торгуулиар ялагдав. 0-2
73 кг-д Ц.Цогтбаатар Барбос Эдуардог даралтад оруулж, давлаа. 1-2
70 кг-д Б.Ганхайч Мариа Портелад вазаригаар ялагдсан. 1-3
90 кг-д Г.Алтанбагана Рафаэл Мачедог нэмэлт цагт торгуулиар давлаа. 2-3

+70 кг-д О.Мөнхцэцэг Мариа Алтеманд иппон ялагдлаа. 2-4

Ийнхүү Бразилын багт 2-4 ялагдсанаар медальгүй хоцорлоо.

Хуваалцах