Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг хэсгээ тэргүүлэв

Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэг тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг хэсгээ тэргүүлэв
Монголын баг хэсгээ тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Эрхүү хотод болж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, Монголын баг хэсгээ тэргүүллээ.

ДАШТ А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдан, явагдаж байгаа бөгөөд Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн хүчтэй баг А хэсэгт багтаад байна. Уг тоглолт энэ сарын 28-наас ирэх дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болно.

Манай багийн багтсан В хэсэг дотроо А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдав. А хэсэгт Унгар, Украин, Нидерланд, Чех, Швейцар, В хэсэгт Монгол, Япон, Латви, Словак, Сомалийн баг оржээ.

Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэг тодорлоо.

Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1 ялаад байсан манай шигшээ баг сүүлийн тоглолтод Латвийн багтай тоглов. Хасагдах шатанд шалгарах нь тодорхой болсон манай баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, харин латвичууд шалгарахын төлөө өрсөлдлөө.

Ийнхүү тоглолт Монголын багийн талд өндөрлөв.

Хуваалцах