Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг сүүлийн байрт бичигдэж байна

Монголын шигшээ багийн хувьд ДАШТ-ны урьдчилсан шатны анхны хожлоо өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод авч байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг сүүлийн байрт бичигдэж байна
Монголын баг сүүлийн байрт бичигдэж байна. Зураг: МҮОНРТ

Мьянмарт болж буй дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна. Монголын үндэсний шигшээгийнхэн өчигдөр талбайн эзэдтэй тоглож, хожигдол хүлээлээ.

Монголын шигшээ багийн хувьд ДАШТ-ны урьдчилсан шатны анхны хожлоо өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод авч байв.

Мьянмарын шигшээ багтай хийсэн уг тэмцээнд А.Дөлгөөний оруулсна нэг гоолоор хожиж байсан билээ. Тэгвэл өчигдөр Мьянмарын талбайд тоглож , тоглолтын 17 дах минутанд Мьянмарын төв хагас хамгаалагч Б. Хлайны хийсэн ганц гоолоор хожигдлоо. Ингэснээр Монголын хөл бөмбөгчид таван тоглолтоос нэг хожил авч, дөрвөн хожигдол хүлээн гурван оноотой хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байна.

ДАШТ-н урьдчилсан шатны дараагийн тоглолтоо ирэх оны гуравдугаар сарын 26-нд Тажикстан Улсын шигшээ багтай талбай дээр нь тоглоно.

Хуваалцах