Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгалаа

Грекийн Халкидики хотноо сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгалаа
Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгалаа. Зураг: МҮОНРТ

Грекийн Халкидики хотноо сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататган дөрөв дэх удаагаа дээрх тэмцээнд аваргаллаа.

2000 хүртэлх ангилалд оролцсон МУБИС-ийн оюутан, спортын мастер Э.Хулан есөн өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.

2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртсэн бол 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медаль, мөн “Хос мастер” клубын шатарчин Т.Баян-Очир шилдэг залуу шатарчны шагналыг хүртлээ.

Хуваалцах