Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг тамирчид “WORLD GAMES 2013”-ыг зорино

Колумб Улсын Кали хотноо 2013 оны 07 дугаар сарын 25-аас IX удаагийн Дэлхийн спортын наадам олимпийн бус нийт 36 спортын төрлөөр зохиогдох гэж байна. Монгол Улс Сумо бөх, Аэробикийн спортын нийт 20 тамирчинтай баг бүрэлдэхүүнээ уг наадамд илгээхээр боллоо. Монголын Сумочдын хувьд 2009 онд Тайваны Ко

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг тамирчид “WORLD GAMES 2013”-ыг зорино
Монголын баг тамирчид “WORLD GAMES 2013”-ыг зорино. Зураг: МҮОНРТ

Колумб Улсын Кали хотноо 2013 оны 07 дугаар сарын 25-аас IX удаагийн Дэлхийн спортын наадам олимпийн бус нийт 36 спортын төрлөөр зохиогдох гэж байна. Монгол Улс Сумо бөх, Аэробикийн спортын нийт 20 тамирчинтай баг бүрэлдэхүүнээ уг наадамд илгээхээр боллоо.

Монголын Сумочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон VIII удаагийн Дэлхийн тоглолтод оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан туршлагатай тамирчид байгаа аж.

Харин Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар энэ удаагийн Дэлхийн тоглолтод оролцох эрхээ авсан юм. Тэд энэ удаагийн тоглолтод амжилтаа ахиулахыг зорьж байна гэлээ.

Дэлхийн наадам нь 1981 онд анх удаа АНУ-ын Калифорния мужын Санта Клара хотноо зохиогдож байсан. Дэлхийн спортын наадмын гол онцлог нь Олимдийн наадмын хөтөлбөрт багтаагүй олимпийн бус спортын төрлүүдээс гадна соёл, урлагийн тоглолтуудыг хөтөлбөртөө багтаасан томоохон арга хэмжээ юм.

Колумб улсын Кали хотод 2013 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “WORLD GAMES 2013” наадамд оролцох Монголын баг тамирчдын багийг Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ахлах юм байна.

Түлхүүр үг:sport
Хуваалцах