Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг тамирчиддаа амжилт хүсье!

Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг тамирчиддаа амжилт хүсье!
Монголын баг тамирчиддаа амжилт хүсье!. Зураг: МҮОНРТ

Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна.

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгчээр Витафит групп, Дэмжигч байгууллагаар Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байна. Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонгконг, Тайвань, Япон улсуудын баг тамрчид оролцох ажээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэй баг тамирчиддаа Тэнүүн-Огоо Спорт Клубын хамт олон, спортод хайртай нийт монголчуудаа төлөөлөн амжилт хүсч, тавдугаар сарын 10-15-нд "Буянт-Ухаа" спортын ордонд хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриаллаа.

Д.Болор

Хуваалцах