Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл цуцлагдлаа

Уг нь Монголын байт харвааны найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт явахаар төлөвлөж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл цуцлагдлаа
Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

Японы Айчи мужийн Оказаки хотын захиргаанаас энэ сарын 18-наас ирэх гуравдугаар сарын 7-ны хооронд тус хотод цугларалтад гарч, хамтарсан бэлтгэл хийх байсан бүх арга хэмжээг цуцалжээ. Үүнд Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл ч багтаж байгаа юм.

Японд коронавирусний халдвар өргөн тархаж байгаатай холбоотойгоор “Токио-2020” олимпын бэлтгэл хийх олон арга хэмжээ энэ мэтчилэн цуцлагдсаар байна.

Уг нь Монголын байт харвааны найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт явахаар төлөвлөж байсан билээ.

Гэхдээ Монголын харваачид ирэх долоодугаар сард буюу олимпын үеэр Оказаки хотод байрлах төлөвлөгөө нь хэвээр байгаа аж.

Хуваалцах