Монголын Бодибилдинг, Фитнессийн холбооны Ерөнхилөгчөөр Х.Баттулга сонгогдлоо
Монголын Бодибилдинг, Фитнессийн холбооны Ерөнхилөгчөөр Х.Баттулга сонгогдлоо.
Мэдээллийн алба

Ази тивээс анх удаа манай улсад бодибилдинг, фитнессийн ДАШТ болох гэж байна. Дэлхийн аваргын тэмцээнийг угтаж Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбоо IV их хурлаа хийж, холбооны Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Хурлаас өмнөх Ерөнхийлөгч Ж.Сүхбаатарыг Хүндэт Ерөнхийлөгчөөр, УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгыг холбооны Ерөнхийлөгчөөр, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, дэд ерөнхийлөгчөөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид, “Монложес” ХХК-ийн Т.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Зураг төсөл, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Болдбаатар нарыг сонгон ажиллуулахаар шийдвэрлэжээ. Гүйцэтгэх захирлаар “Flexgum”-ын эзэн Г.Очирыг сонгосон байна.


















