Монголын боксчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ
Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Мэдээллийн алба

Туркийн Станбул хотноо энэ сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүч сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-д “Алдар”-ын ах дүү ОУХМ Х.Энхмандах, Х.Энх-Амар нар алтан медалийн эзэд болсон бөгөөд нөгөө алтан медалийг “Ширэн бээлий” клубийн О.Бямба-Эрдэнэ 75 кг-д зүүжээ.
Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.


















