Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын бөхчүүд дээгүүр жагсав

Оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолны эзэн болсон Ганзоригийн Мандахнаран хамгийн өндөр чансаагаар, тодруулбал эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дөрөвдүгээр байрт эрэмбэтэй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын бөхчүүд дээгүүр жагсав
Монголын бөхчүүд дээгүүр жагсав. Зураг: МҮОНРТ

Олон улсын чөлөөт бөхийн холбоо шинэ чансаагаа зарлалаа. Шинэ жингийн ангилалд шилжсэний дараах анхны энэ чансаанд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид дээгүүр байрт жагсчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн найман жингийн зургаад нь монгол бөхчүүд багтсан байна.

Оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолны эзэн болсон Ганзоригийн Мандахнаран хамгийн өндөр чансаагаар, тодруулбал эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дөрөвдүгээр байрт эрэмбэтэй байна. Мөн шинэ чансаанд 57 кг - ын жинд ОУХМ Э.Бэхбаяр долоодугаар байрт, 61 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир есдүгээрт, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 14 дүгээрт, 97 кг-ын ОУХМ Д.Хүдэрбулга 17 дугаарт, 120 кг-ын жинд ОУХМ, Монгол Улсын начин Ж.Чулуунбат 19 дүгээрт бичигджээ.

Хуваалцах