Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхан Туркид хамтарсан бэлтгэл хийж байна
Тэдний дийлэнх нь 23 хүртлэх насны тамирчид бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа аж.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Туркийн Эдирне хотод хамтарсан бэлтгэл хийж байна.
Уг бэлтгэлд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нарын удирдлага дор гавьяат тамирин С.Цэрэнчимэд болон ОУХМ Б.Шоовдор, А.Батцэцэг нарын зэрэг 12 тамирчин багтжээ.
Тэдний дийлэнх нь 23 хүртлэх насны тамирчид бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа аж.
Тамирчид 14 хоногийн бэлтгэл хийгээд энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ. Дашрамд дуулгахад, Улаанбаатарт хотод ирэх гуравдугаар сарын сүүлээр чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.


















