Монголын чөлөөтийн 9 эмэгтэй бөх дэлхийн чансааны дээгүүрт эрэмбэлэгдлээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарлахад манай есөн эмэгтэй тамирчин шилдэг 20-д багтжээ.
Мэдээллийн алба

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарлахад манай есөн эмэгтэй тамирчин шилдэг 20-д багтжээ. Жин тус бүрийн эхний 20 бөхийг тодруулж "Дэлхийн чансаа"-нд бичиж амжилтаар нь байр эзлүүлдэг юм.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа долоодугаарт, 55 кг-д П.Орхон 13 дугаарт, А.Батцэцэг 18 дугаарт бичигдсэн бол 58 кг-д С.Бямбацэрэн 11 дүгээрт, Б.Шоовдор 17 дугаарт, 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд гуравдугаарт, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Харин 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа долоодугаарт, 75 кг-д Б.Одончимэг 17 дугаарт эрэмбэлэгдсэн байна.


















