Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “CS:GO” тоглоомын аварга баг ирэх сард тодорно

шилдэг, баг тамирчид 1000 дэлгэц бүхий тайзнаа өрсөлдөх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “CS:GO” тоглоомын аварга баг ирэх сард тодорно
Монголын “CS:GO” тоглоомын аварга баг ирэх сард тодорно. Зураг: МҮОНРТ

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн гурван ч цуврал тэмцээн зохион байгуулсан. Тэгвэл “CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулсан “MESA Pro Series” гурван цуврал тэмцээний финалын шат ирэх сарын 24-нд болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох сүүлийн шатанд нийт 180 гаруй тоглолт, 230 гаруй раундын турш цахим тулаан хийсэн шилдэг, баг тамирчид 1000 дэлгэц бүхий тайзнаа өрсөлдөх аж. Түүнчлэн дээрх тэмцээнээс тодорсон шилдэг 12 баг ирэх намраас “MESA League” буюу Монголын үндэсний анхны албан ёсны лигт өрсөлдөнө.

Үүнээс гадна тус тэмцээний үеэр бүх оддын тоглолт болохоор болжээ. Тодруулбал, олны танил уран бүтээлчид буюу дуучид болон репперүүд “CS:GO” тоглоомын аваргаа тодруулах юм.

Хуваалцах