Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын даамчид ААШТ-ээс 16 медаль хүртлээ

турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл буюу нийт 16 медаль хүртжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын даамчид ААШТ-ээс 16 медаль хүртлээ
Монголын даамчид ААШТ-ээс 16 медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 20-нд 64 буудалт даамын төрлөөр эхэлсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд 10 орны 300 орчим тамирчид өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид тус тэмцээний турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл буюу нийт 16 медаль хүртжээ. Түүнчлэн Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн тэмцээнд IV байр эзэлсэн байна.

ААШТ-ий зуун буудалт даамын төрөл энэ сарын 29-нд, блиц 30-нд, рапид ирэх долоодугаар сарын 1-нд болно.

Хуваалцах