Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа /Бичлэг/

“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа /Бичлэг/
Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа.

Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.

Харин 57 кг-ийн жинд алтан медалийг Бразилийн жүдоч Рафаэла Силва хүртсэн бол хүрэл медалийг Японы Каори Мацумото, Португалийн тамирчин Монтейру Телма нар хүртсэн юм.

Шагнал гардуулсан торгон агшиныг хүлээн авч үзнэ үү.

Хуваалцах