Монголын дасгалжуулагчдын эсэргүүцлээ илэрхийлснийг гадны хэвлэлүүд онцолж байна
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд МУГТ Г.Мандахнаран эцсийн мөчид торгуулиар ялагдсан билээ.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд МУГТ Г.Мандахнаран эцсийн мөчид торгуулиар ялагдсан билээ.
Харин Монголын багийн дасгалжуулагчид шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдэгдэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн явдлыг гадны хэвлэлүүд онцолж эхэлжээ. Тухайлбал, Италийн repubblica.it, АНУ-ын usatoday.com, flowrestling.org, time.com сайтад энэ тухай бичиж, дараах зургийг нийтэлсэн байна.
























