Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дугуйчид БНХАУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна

Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань мужын Жинчуанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дугуйчид БНХАУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна
Монголын дугуйчид БНХАУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань мужын Жинчуанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.

2016 оны ханан дугуйн залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр, 2016 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гарааны мөнгөн медальт С.Жамбалжамц, 2013 оны Зүүн Азийн наадмын бөөн гараат уралдааны мөнгөн медальт А.Алтансүх, "Tour of Guanzhou Silk road" олон өдрийн уралдааны хоёрдугаар этапын аварга Э.Мөнхтулга болон дугуйн спортын Т.Төгөлдөр тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 18 тамирчин Р.Баасанцэрэн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлд хамрагдаж байна.

Дугуйн ААШТ Бахрайн улсад хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-нд болж тамирчид бөөн гараа, цуваа гараа, багийн цуваа төрлүүдэд оролцоно.

ААШТ-д нас, насны ангилалд цуваа уралдаанд улсаа төлөөлөн тус бүр нэг тамирчин уралдана. Манай тамирчдын сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 21-нд явагдана. Сонгон шалгаруулалтыг Р.Баасанцэрэн дасгалжуулагч шүүн явуулах болно. Энэхүү нэгдсэн бэлтгэлийг МҮОХ болон Хятадын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Хуваалцах