Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдэж байна

Сонгодог урлаг хэмээх урлагийн гайхамшигтай салбарт эх орныхоо нэрийг цуурайтуулсан Монголын дуурийн дуучдыг Москвагийн их театрт тоглохыг урьжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдэж байна
Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Сонгодог урлаг хэмээх урлагийн гайхамшигтай салбарт эх орныхоо нэрийг цуурайтуулсан Монголын дуурийн дуучдыг Москвагийн их театрт тоглохыг урьжээ.

Дэлхийд данстай их театрт манай уран бүтээлчдийг урьсан нь Монголын сонгодог урлагийн чансааг үзүүлсэн үнэлэмж юм.

Сүүлийн жилүүдэд Монголын дуурийн дуучид олон улсын уралдаанд тогтмол дээгүүр байр эзэлж, гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авах болсон.

Сонгодог урлаг Монголын хөрсөнд “идээшээд” нэгэн жарныг үдсэн ч олон зууны туршлагатай өлгий нутаг Европтой эн зэрэгцэх болсон билээ.

Хуваалцах