Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын эмэгтэй жүдочид багаараа гуравдугаар байрт жагслаа

Тэмцээний сүүлчийн өдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан болж, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д П.Лхамдэгд хүч үзэж хүрэл медаль хүртлээ. Мөн +78 кг-ын жинд О.Жавзмаа шагналт VII байрт орсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эмэгтэй жүдочид багаараа гуравдугаар байрт жагслаа
Монголын эмэгтэй жүдочид багаараа гуравдугаар байрт жагслаа. Зураг: МҮОНРТ

Италийн Ром хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан болж, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д П.Лхамдэгд хүч үзэж хүрэл медаль хүртлээ. Мөн +78 кг-ын жинд О.Жавзмаа шагналт VII байрт орсон.

Дээрх хоёр тамирчнаас гадна 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид алт, 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль хүртсэнээрээ 29 орны баг тамирчдаас жагсаалтаараа гуравдугаарт бичигдсэн юм. БНХАУ-ын тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, Италийнх нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэнээрээ эхний хоёр байрыг эзэллээ.

Хуваалцах