Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын есөн шатарчин өндөр зэрэглэлийн элит тэмцээнд оролцож байна

Энэ сарын 25-30-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд оролцох болзлыг Монгол Улсаас 11 шатарчин хангаснаас Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, ДШХДМ Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нарын есөн шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын есөн шатарчин өндөр зэрэглэлийн элит тэмцээнд оролцож байна
Монголын есөн шатарчин өндөр зэрэглэлийн элит тэмцээнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын Лужник олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт дэлхийн шилдэг шатарчид уулзаж, оюун ухаанаа уралдуулдаг Хаан Салманы ивээл дор зохион байгуулагдаж буй түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээн талдаа орж байна.

Хуваалцах