Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын гайхамшгийг дэлхий даяар цуурайтуулахаар болов

Монгол орны онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, мөнх сарьдаг уулс, ард түмний аж амьдрал, ахуй онцлогийг харуулсан

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гайхамшгийг дэлхий даяар цуурайтуулахаар болов
Монголын гайхамшгийг дэлхий даяар цуурайтуулахаар болов. Зураг: МҮОНРТ

Монгол орны онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, мөнх сарьдаг уулс, ард түмний аж амьдрал, ахуй онцлогийг харуулсан "My country like a Mosaic” нэртэй гэрэл зургийн цомгийг Олон улсын зах зээл дээр борлуулж эхэлсэнтэй холбогдуулан Европын холбооны улс орнуудаас гадна Азийн хамгийн өртөг өндөртэй Сингапур, Хонгконг, Тайвань, Шанхай хотуудаар гэрэл зургийнх нь үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн баячууд амьдардаг уг хотуудад урлагийн мэдрэмжтэй хүмүүс олноороо амьдардаг бөгөөд долоо хоног бүр болдог урлагийн тэр дундаа уран болон гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаан дээр маш олон уран бүтээлүүд арилжаалагдаж байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эмхлэн гаргасан "My country like a Mosaic” нэртэй энэхүү гэрэл зургийн цомог нь өнөөдрийн байдлаар Европын улс орнуудаар худалдагдан борлуулагдахаас гадна дэлхийн 30 оронд үзэсгэлэн гаргах болсон байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Frankfurter verlagsgruppe" хэвлэлийн компанид хэвлэгдсэн уг номын хавтас, зургийн өнгө чанар нь Олон улсын стандартыг хангасан бүтээл болсон ба Амазон.сом сайтаар хамгийн их борлуулагдаж буй номын жагсаалтад багтсан юм.

Хуваалцах