Монголын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилна
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг”, "Түмэн эх чуулга" Ардын язгуур урлагийн тоглолтоо толилуулж байна.
Мэдээллийн алба

ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг”, "Түмэн эх чуулга" Ардын язгуур урлагийн тоглолтоо толилуулж байна. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь Монгол ёс, зан заншил, өв соёлын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилахыг зорьж буй. Уг тоглолтонд Дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ уран бүтээлүүд болох найруулагч Д.Ганболд “Нүүдэлчдийн аялгуу” тоглолт, Н.Болд найруулагчийн “Салхины дууль” тоглолт, Д.Баярбаатар найруулагчийн “Монголын их хатад” бүжгэн туульс зэрэг тогрлолтуудын шилдэг номер болон ардын урлагийн төрлүүд болох уртын дуу, морин хуур, хөөмий, ардын бүжиг, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүдийг ч тус тоглолтдоо оруулсан байна.


















