Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын гэрэл зурагчид "АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2015"-т бэлтгэж байна

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо дэмжиж үе үеийн гэрэл зурагчдаа хамруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гэрэл зурагчид "АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2015"-т бэлтгэж байна
Монголын гэрэл зурагчид "АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2015"-т бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо дэмжиж үе үеийн гэрэл зурагчдаа хамруулж байна. Гэрэл зургийн "Шинэ агшин" нийгэмлэг ТББ, www.asuult.netсайт болон "Студи-3" агентлагаас хамтран зохион байгуулж буй "АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2015" арга хэмжээг 2015 оны 7-р сарын 4-ны бямба гарагт 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр АйТи Зон CANON брэндээр уламжлал ёсоор оролцоно.

Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхох гэж байгаа, гэрэл зургаар "амьсгалдаг" бүх л гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой. Аялалд оролцогч нь 16-аас дээш настай байна. Бүртгэл "Студи-3" агентлагийн байранд явагдаж байна.

Хуваалцах