Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын гүйгчид Цахим гүйлтийн ДАШТ-д гуравдугаар байрт орлоо

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээн 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гүйгчид Цахим гүйлтийн ДАШТ-д гуравдугаар байрт орлоо
Монголын гүйгчид Цахим гүйлтийн ДАШТ-д гуравдугаар байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээн 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 13 болон түүнээс дээш насны иргэд “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох эрх нь нээгдэж, гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшныг сонгон оролцсон юм.

Ийн дэлхийн 242 улсын 100 гаруй мянган иргэн 2,8 сая км гүйснээс Монголын өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгч оролцож гуравдугаар байрт шалгарсан байна.

Сонирхуулахад, Тус тэмцээнд Өмнөд Африкийн гүйгчид түрүүлсэн бол Намиби улсын гүйгчид II байрт оржээ.

Хуваалцах