Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Монголын жүдо академи жүдогийн эх орон Японд салбараа нээжээ

"Охама Бүдокан" ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа тус салбарыг Юүки Такахаши багш хариуцан ажиллуулах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын жүдо академи жүдогийн эх орон Японд салбараа нээжээ
Монголын жүдо академи жүдогийн эх орон Японд салбараа нээжээ. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо академи жүдо бөхийн эх орон Япон улсын Осака мужийн Сакай хотод салбараа нээжээ. "Охама Бүдокан" ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа тус салбарыг Юүки Такахаши багш хариуцан ажиллуулах юм байна.

Монголын жүдо академиас Япон дахь салбартаа түшиглэн багш дасгалжуулагч нараа мэргэшүүлэн сайжруулах, суралцагч нараа хамтарсан бэлтгэлд хамруулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах болон соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Монголын жүдо академийн Япон дахь салбар жүдогоор хичээллэдэг, хичээллэх Монголын хүүхэд залууст олон боломжийг нээж өгөх ач холбогдолтой аж.

Хуваалцах